
“Цемент шохой” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатарын Хөтөл дэх албан өрөө болон гэрт нь АТГ-аас нэгжлэг хийж байгаа тухай мэдээлэл өнөөдөр цацагдсан. Үүнтэй холбогдуулан бид өөрөөс нь утсаар тодруулга авлаа.
-Таныг АТГ-аас шалгаж байгаа гэсэн мэдээлэл цацагдлаа. Энэ үнэн үү?
-АТГ-аас миний ажлын өрөө болон амьдардаг байранд шалгалт хийж байгаа нь үнэн. Миний зүгээс хууль ёсыг хүндэтгэн АТГ-ын шалгалтын ажлыг дэмжин ажиллаж, шаардлагатай мэдээллийг гарган өгсөн.
-Таныг ямар үндэслэлээр шалгаж байна вэ?
-Шалгалтын ажил үргэлжилж байгаа учраас энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Миний зүгээс энэ шалгалтыг явуулж байгаад харин ч дэмжиж байна. Намайг эрх бүхий албан тушаалтнууд архичин, хүчиндэгч болгон гүтгэсэн. Одоо харин авлигачин болгохоор улайрч байна. Надад хийсэн буруу зүйл байхгүй учраас санаа зовох зүйлгүй байна.