
Засгийн газрын ээлжит хуралдаанааj зарим улсад суух дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнийг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, БНСУ-д суугаа Элчин сайд Э.Сарантогос, Канад улсад суугаа Элчин сайд Я.Ариунболд, Иран улсад суугаа Элчин сайд О.Дамбийням нарыг эгүүлэн татах шийдвэр гаргажээ. Элчин сайд нарын томилгоог УИХ-аар хэлэлцүүлж эцэслэн томилдог юм.