
Киргизийн Гадаад харидцааны сайд Жээнбек Кулубаев саяхан Монгол Улсад ажлын айлчлал хийсэн. Тэгвэл долдугаар сарын дундуур Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров Монголд айлчлах нь тодорхой болжээ. Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаров Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Монгол Улсад айлчилж, Улаанбаатар хотноо байгуулагдах Киргизийн Элчин сайдын яамны нээлтэд оролцоно. Монгол, Киргизийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой өнгөрсөн жил тохиосон.