УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Т. Бадамжунайг хил дамнуулан тусгай ажиллагаа явуулан баривчилж эх оронд нь авчирсан билээ. Улмаар түүнийг цагдан хориод багагүй хугацаа өнгөрсөн. Тэгвэл Т.Бадамжунайд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Ингэхдээ Нийслэлийн прокурорын газраас албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын нэр хүнд, эрх нөлөөг урвуулан ашиглаж, хууль бусаар газар эзэмшсэн, бусдад хахууль өгөхийг завдсан, нэр бүхий аж ахуйн нэгж байгууллагад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан гэх хэрэгт дараах зүйл ангиудаар яллах дүгнэлт үйлджээ.
Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал, Т.Бадамжунайд 10 гаруй жилийн ял төлөвлөөд байгаа аж.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Онцгой байдлын албанд аюулт үзэгдэл, ослын 99 дуудлага бүртг...
tentsver.mn | 11 минутын өмнө
Эрчим хүчний "IREEE - 2024" үзэсгэлэнгийн үеэр УБЦТС ухаалаг...
tentsver.mn | 57 минутын өмнө
“Нээлттэй ирээдүй” арга хэмжээ Дархан, Эрдэнэт, Хөвсгөл айма...
tentsver.mn | 2024-05-16
Г.БАТМӨНХ: Энэ сард 200 гаруй сая төгрөгийн гурилын импортын...
tentsver.mn | 2024-05-16
Сэргээгдэх эрчим хүчний туршилт, судалгааны лаборатори байгу...
tentsver.mn | 2024-05-15