
Нийслэлийн МАН-ын Хорооны тэргүүлэгчдийн хурал өчигдөр болжээ. Энэхүү хурлаар дараах шийдвэрүүдийг хэлэлцэж гаргасан байна. Хурлаар УИХ-ын сонгуулиар Нийслэлийн МАН-ын Хороо хэрхэн ажиллах, хэн удирдах талаар хэлэлцсэн аж. Ингээд хорооны гишүүдийн саналаар Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар үргэлжлүүлэн ажиллаж, харин Хотын дарга Х.Нямбаатарыг Ерөнхий менежерээр ажиллахаар болсон гэх мэдээлэл байна.