
XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан барс жилийн Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан өчигдөр эхэлсэн. Эхний өдрийн барилдаанд улсын 24 цолтон өвдөг шороодлоо. Нэгийн даваанд улсын харцага Н.Батзаяа, Ж.Амартүвшин, улсын начин Ж.Чулуунбат, Ш.Шинэбаяр, Г.Баасандорж, Б.Ганхуяг, Б.Дэлгэрсайхан, Т.Дүгэрдорж тэргүүтэй улсын цолтнууд өвдөг шороодлоо. Харин хоёрын даваанд улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан М.Өсөхбаяр, улсын харцага Ш.Уламбаяр, Н.Золбоо, Ш.Мөнгөнбаатар, Б.Цэдэнсодном, Ш.Пүрэвгарьд, улсын начин Б.Суманчулуун, Л.Гантулга, Ч.Баянмөнх, Б.Сангисүрэн, Э.Даш, Б.Баатарцол, Ц.Чимэддорж, Г.Ганжад, Х.Цогтгэрэл тэргүүтэй улсын цолтнууд уналаа. Өнөөдөр бөхийн барилдаан 14.00 цагаас эхэлнэ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
ГССҮТ-Д ХАМГИЙН СҮҮЛИЙН ҮЕИЙН ӨНДӨР ҮЗҮҮЛЭЛТ, ХҮЧИН ЧАДАЛ БҮ...
tentsver.mn | 2 цагийн өмнө

Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 ко...
tentsver.mn | 4 цагийн өмнө




























