
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Булган, Дархан, Дундговь, Орхон, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгийн зарим хэсгээр бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +17…+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +31…+36 градус, Дорнод-Дарьгангын тал нутгаар +25…+30 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +14…+16 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.
Төлөв байдал: 18-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд Алтайн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 20, 21-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 18-нд тал, хээрийн нутгаар, 21-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 20-ноос нийт нутгаар халж, Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +20...+25 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +31...+36 градус, бусад нутгаар шөнөдөө +12…+17 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13











Ц.ГАНЗОРИГ: Хоёр жилийн дараа анхны жуулчин Дани улсаас ирлэ...
tentsver.mn | 3 Жилийн өмнө








