
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжсэн билээ. Тэгвэл хуулийн ажлын хэсэг ОУ-ын зөвлөх, эксперт ноён Борут Матковичийн хамт шинэчилсэн найруулга дээр ажиллаж байна.
Стандарт, хэмжил зүйн газрын дарга С. Батбаатар "Хууль батлагдсанаар олон улс болон бүс нутгийн стандартыг хүлээн зөвшөөрөх, хэрэглэх, нутагшуулах, стандартыг хэрэгжүүлэх хяналт, зохицуулалтын тогтолцоо боловсронгуй болж, дотоодын бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, стандарт олон улсад зөвшөөрөгдөж, гадаад худалдаа, экспортыг хөнгөвчлөх нөхцөл сайжирна" хэмээн онцоллоо.Түүнчлэн экспорт, импортын барааг тохирлын үнэлгээний байгууллагын гэрчилгээ, нотолгоонд үндэслэх байдал дээшилж, улмаар тохирлын баталгаатай бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх нөхцөл хангагдан, дотоодын бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар олон улсын зах зээлд нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа аж.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
ХУУЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАЖ БАЙ...
tentsver.mn | 6 цагийн өмнө

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний ит...
tentsver.mn | 10 цагийн өмнө

Э.БАТШУГАР: Хариуцлагатай иргэнээ урамшуулдаг олон улсын сай...
tentsver.mn | 10 цагийн өмнө



























