
Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг вакцинжуулалтын суурин 152 цэг ажиллаж байна. Эдгээр цэгүүдэд 152 багийн 722 эмч, ажилтан ажиллаж байгаа аж. Вакцинжуулалтын цэгүүд 10:00-18:00 цагийн хооронд ажиллах бөгөөд та өөрт ойр вакцинжуулах цэгт очиж, дархлаажуулалтад хамрагдах боломжтой юм байна.