
Австралийн Холбооны Улсын Засгийн газар богино хугацааны визтэй /тухайлбал, жуулчин, бизнес/ гадаадын иргэдийг 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн хүлээн авах шийдвэрийг гаргалаа.
Тус улс 2020 оны 3 дугаар сараас эхлэн хилийн хязгаарлалт тогтоосноос хойш анх удаа богино хугацааны визтэй гадаадын иргэдийг ийнхүү хүлээн авахаар шийдвэрлэсэн бөгөөд Австрали Улс руу зорчих гадаадын иргэд тус улсын Засгийн газраас хүлээн зөвшөөрсөн Коронавирусийн эсрэг дархлаажуулалтын вакцины /Астразенека, Синофарм, Спутник г.м/ бүрэн тунд хамрагдсан байх шаардлагатай юм.
Харин Австрали Улсын муж бүрт халдвар хамгаалал, тусгаарлалтын харилцан адилгүй журам үйлчилж байгаа тул иргэд Та бүхэн урьдчилан судалсан байхыг анхаарна уу гэж Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээллээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл...
tentsver.mn | 14 цагийн өмнө

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөл...
tentsver.mn | 14 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүү...
tentsver.mn | 14 цагийн өмнө



























