
"Элчин сайдын өргөөний урлагийн бүтээлүүд" цахим үзэсгэлэнг АНУ-ын Элчин сайдын яамнаас зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээнд оролцсоноор АНУ-ын Элчин сайдын өргөөнд цахимаар зочлон, тэнд буй уран зураг болон урлагийн бүтээлүүдтэй танилцах боломжтой. Элчин сайд Майкл Клечески өөрөө уран бүтээлүүдийн тухай ярилцаж, АНУ-аас америк уран бүтээлчид шууд холбогдон оролцох болно. Мөн Улаанбаатар, Дархан, Ховд, Увс болон Дорноговь аймгуудын Төв номын санд үйл ажиллагаа явуулдаг Америкийн соёл, мэдээллийн төвүүд тус арга хэмжээг шууд дамжуулах юм. Үзэсгэлэнгийн нээлт хоёрдугаар сарын 16-ны 10.00 цагаас болох юм.
Үзэсгэлэнд оролцох бол дараах холбоосоор бүртгүүлнэ үү.
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdlMMmkSWUXIN6IrJdMmFcj76lkofYo7HUXdNw4DQUtwfBGhw/viewform
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл...
tentsver.mn | 19 цагийн өмнө

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөл...
tentsver.mn | 19 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүү...
tentsver.mn | 19 цагийн өмнө



























