
Хэнтий аймгийн Батноров сумын VII багийн Бэрх тосгонд Жонш олборлох уурхайд нуралт үүсч нэг хүн шороонд дарагдсан байна. Энэ тухай дуудлагыг энэ сарын 22-ний 00:28 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээж авчээ. Батноров сум дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар анги, Эрэн хайх, Аврах салбарын алба хаагчид очиход “Баялаг Бэрх” нөхөрлөлийн жоншны уурхайн ажилтан тус сумын харьяат 53 настай эрэгтэй М бэхэлгээ хийж байгаад шороонд даруулж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн т...
tentsver.mn | 19 цагийн өмнө












Эдийн засаг
Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 ко...
tentsver.mn | 2025-04-29

















