
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донбасст цэргийн тусгай ажиллагаа явуулахаар шийджээ. Тэрээр иргэдтэй уулзахдаа энэ талаар мэдээлсэн ба ОХУ-ын эсрэг гадны хүчнүүдийн санаархалд ОХУ шуурхай хариу өгнө гэсэн байна. В“Бид үйл явдлын ямар ч өрнөлд бэлэн байна. Шаардлагатай шийдлүүд бүгд гарсан байгаа” гэж онцолжээ.
Тэгвэл АНУ-н ерөнхийлөгч Жой Байден "Дайны хохиролыг Путин дангаараа хариуцах бөгөөд АНУ болон холбоотнууд бүгд нэгдсэн ба ОХУ-д шийдэмгий хариу барих болно" гэж мэдэгджээ.