
Төрийн ордонд Үндэсний спортын анхдугаар чуулган болж байна. Энэ үеэр МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжаваас сэтгүүлчид цаг үеийн асуудлын талаар тодрууллаа. Учир нь өчигдөр болсон начин цолны хүндэтгэлийн барилдаанд даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нарыг барилдахыг Завхан аймгийн “Даян дэвжээ”-ний бөхчүүд эсэргүүцэн барилдаагүй билээ. Энэ асуудлаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав “Эсэргүүцэл илэрхийлж барилдаагүй бөхчүүдэд хариулцлага тооцно. Өнөөдөр Үндэсний спортын анхдугаар чуулган болж байна. Үндэсний бөхийн холбооны асуудал тусдаа. Дүрэм, журмынхаа дагуу шийдэгдээд явна” гэсэн хариулт өгөв.