
10:00 цагт "Хавдрын эсрэг хөгжмөөр нэгдэцгээе" эмчлэхүйн өдөрлөгийг Хавдар судлалын Үндэсний төвд зохион байгуулна.
11:30 цагт Монголын банкны холбооноос "Банкны салбарын 2021 оны жилийн эцсийн тойм" судалгаа танилцуулах хэвлэлийн хурал Энхтайваны гүүрний хойд талд, Наран плазагийн эсрэг талд байрлах Виста Оффисын 2 давхарт болно.
11:00 цагт Лондоны амьтан судлалын нийгэмлэгээс хулгайн анг таслан зогсооход шаардлагатай тоног төхөөрөмжийг Экологийн цагдаагийн албанд хүлээлгэж өгнө. /ЦЕГ-ын ЭЦА-нд/
11:00 цагт Ардчилсан намын Хэрэг Эрхлэх Газраас цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ. Ардчилсан намын төв байранд /С.Зориг агсны хөшөөний арын цэнхэр байр/
13:00 цагт "No war" тайван жагсаал Төв талбайд зохион байгуулна.
14:00 цагт “ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР” тусгай үзэсгэлэнгийн нээлт Монголын Үндэсний музейн 1 дүгээр давхар, түр үзэсгэлэнгийн танхимд болно.
14:00 цагт ”Глоб интернэшнл төв”-өөс "Иргэний нийгмийн орон зай" цахим хэлэлцүүлэг зохион байгуулна. УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүд дэх иргэний нийгмийн орон зайг хумих эрсдэлт хүчин зүйлсийн талаар цахимаар ярилцана.
15:00 цагт ГХЯ-наас Украин дахь иргэдийг татан авч буй талаар мэдээлэл ГХЯ-ны байранд хийнэ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн т...
tentsver.mn | 2025-05-02












Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 ко...
tentsver.mn | 2025-04-29

















