
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын Гаалийн газрын дарга Г.Баасандорж “Цахим орчинд тархаад буй мэдээллийг товчхон танилцуулъя. Өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 7-нд тухайн мэдүүлэгч гаалийн газарт мэдүүлсэн. Нийт 19.9 тонн, 472 ширхэг ачааг мэдүүлсэн. Барааны тоо, хэмжээг худлаа мэдүүлсэн тул гараар шалгах шаардлага гарсан. Мэдүүлэгч энэ сарын 7-нд мэдүүлээд, маргааш нь бүх нийтийн амралтын өдөр таарсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийг нь заавал байлцуулж байж тухайн ачаа, тээшийг задалж, шалгадаг журамтай. Фэйсбүүкт лайв хийж буй эмэгтэй ачаагаа 4-5 дахин дутуу мэдээлсэн. Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд өнгөрсөн баасан гаригт хяналт, шалгалтын ажлыг эхлүүлсэн. Ингэж эхлүүлээд өнөөдрийн байдлаар 350 ачааг шалгаад байна. Тухайн мэдүүлэгч дуудахаар ирэхгүй, ирэхээрээ ачаагаа шалгуулахгүй байна” гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13

















Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө

Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө

