
Ховд аймгийн Цэцэг сумын Ерөнхий боловсролын сургуулийн нэг ангийн тааз шороон шуурганы улмаас нуржээ. Сургуулийн захиргаанаас тааз нь нурсан ангийг хааж, тухайн ангийн сурагчдын хичээлийг /А байранд/ үдээс хойш хичээллүүлэхээр шийдвэрлэсэн байна. Түүнчлэн үүссэн нөхцөл байдлын талаар сургуулийн захирал нь сумын Онцгой комисст танилцуулж, аймгийн Мэргэжлийн хяналтын газарт мэдээллийг албан ёсоор хүргүүлжээ.
Тус сургуулийн байр нь 1972 онд ашиглалтад орсон аж. 50 жилийн насжилттай тус барилгад хоёр жилийн өмнө их засварын ажил хийсэн талаар сургуулийн захирал хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13

















Ярилцлага
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө

Ярилцлага
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө

