Дархан арьс ширний цогцолборыг 2024 оноос өмнө ашиглалтад оруулна

Admin | 2022-03-15


Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнэгүйдлийг арилгах, нэмүү өртөг шингэсэн арьс шир, ноосон брэнд бүтээгдэхүүнийг орчин үеийн шинэ технологи, менежментээр хөгжүүлж, олон улсад өрсөлдөхүйц аж үйлдвэрийн цогцолборыг бий болгож буй. Монгол Улсын эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлэх зорилгоор “Дархан арьс ширний цогцолбор”, “Шинэ ховд үйлдвэрлэл, технологийн парк” төслүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. Дархан арьс ширний цогцолборын техник, эдийн засгийн үндэслэлийг Италийн Имагро групптэй хамтран  боловсруулж дуусаад буй. Тус  цогцолбор нь нийтдээ 4 сая бог, 400 мянган бодын арьс боловсруулах хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн. Энэ үйлдвэрийг үе шаттайгаар барьж 2024 оноос өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Ховд үйлдвэр технологийн паркийн хувьд баруун бүсэд босоо болон хэвтээ тэнхлэгийн замын уулзварт, хойд урд хөршийн дэд бүтцийн давуу талыг харгалзан тус төслийг эхлүүлсэн байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)