
Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн галт тэрэг өнөөдрөөс эхлэн явж байгаа тухай УБТЗ ХХН-ээс мэдээллээ.
Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн зорчигчийн №276-р галт тэрэг 2022 оны гуравдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Улаанбаатараас 16:50 цагаас хөдөлж, Замын-Үүдэд 07:20 цагт очих юм байна.
Харин Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн №275-р галт тэрэг 2022 оны гуравдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Замын-Үүдээс 18:05 цагт хөдөлж, Улаанбаатарт 09:20 цагт ирэх хуваарьтай аж.
УОК-ын шийдвэрийг үндэслэн Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд зорчигчийн галт тэрэг явуулахыг 2022 оны нэгдүгээр сарын 13-ны өдрөөс зогсоосон юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13

















Ярилцлага
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө

Ярилцлага
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө

