
Гуравдугаар сарын 26-ны өдөр буюу өнгөрсөн амралтын өдөр KFC түргэн хоолны газрын ажилтан, тус газраар үйлчлүүлж байсан хүүхдүүдийг зодож танхайрчээ.
Тодруулбал, Хан-Уул дүүрэг дэх 15-р хороонд байрлах “Хоум Плаза” салбарын КFC түргэн хоолны газраар өнгөрсөн амралтын өдөр 15.00-15.30 цагийн хооронд өсвөр насны дөрвөн хүүхэд үйлчлүүлэх үед тус газрын ажилтан хүүхдүүдийг цохиж, утсыг нь шидэх зэргээр танхайрчээ. Уг асуудлаар хохирогч хүүхдийн асран хамгаалагч цагдаагийн байгууллагад гомдол гаргасан аж.