
Татварын Ерөнхий Газрын Дэд дарга А.Энхболд , бусад газар хэлтсийн даргын хамт Бүгд Найрамдах Киргиз Улсын татварын албаны дэд дарга Дубанаев Адилет Садырбекович тэргүүтэй төлөөлөгчдийг энэ сарын 28-ны өдөр Татварын ерөнхий газарт хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Киргиз улсын татварын алба, Монголын татварын албаны үйл ажиллагааны цахимжилт, тэр дундаа НӨАТ-ын и-баримт системийн талаар туршлага судлах хүсэлтээ илэрхийлж, хоёр тал цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэх талаар санал солилцов.