
Ардчиллын баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан маргааш буюу дөрөвдүгээр сарын 7-нд Монгол Бөхийн Өргөөнд болно.
Барилдаан 14:00 цагт эхэлнэ.
Тус барилдааны түрүү бөхөд найман сая, үзүүр бөхөд зургаан сая, их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр дөрвөн сая төгрөгийг гардах аж.