
"Оюутан-цэрэг” хөтөлбөрт 51 их, дээд сургуулийн 490 оюутан дөрвөн бүлэгт хуваагдан цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдаж байна. Оюутан-цэргүүд хоёр сар танхимд, хоёр сар цэргийн бэлтгэл сургалтад хамрагдах юм.
Сургалт МУИС, ШУТИС, ХҮИС, МУБИС-иудад тус тус болж байна.
“Оюутан-цэрэг”-2022 хөтөлбөр энэ жил анх удаа “E-Mongolia” цахим платформоор бүртгэл явуулсан. Нийт 1472 оюутан бүртгүүлсэн. Эдгээр оюутнаас голч оноогоор жагсаан, эрүүл мэндийн үзлэг, биеийн тамирын шалгалтад хамруулсан бөгөөд сонгон шалгаруулалтад 490 оюутан тэнцжээ.