
Монгол хэл бичгийн давтан шалгалт тавдугаар сарын 7-нд болно.
Шалгалтын бүртгэл өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусах бөгөөд дурдсан хугацаанд энд дарж бүртгүүлэх боломжтой.
Монгол хэл бичгийн эхний шалгалт дөрөвдүгээр сарын 13-нд болсон. Үүнд 33,138 шалгуулагч хамрагдсанаас 800 оноо авсан 45, босго оноондоо хүрээгүй 5,000 шалгуулагч байв.
Хэрэв давтан шалгалтад босго оноогоо авч чадаагүй бол Элсэлтийн Ерөнхий Шалгалт өгөх эрхгүй болох юм.