
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр Худалдаа хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн дарга Д.Эрдэнэбилэг болон "Монголын зэс корпораци”-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар нарыг цагдан хорих эсэх хурал боллоо. Шүүх бүрэлдэхүүн яллагдагч Д.Эрдэнэбилэг, М.Мөнхбаатар нарыг цагдан хорих шийдвэрийг гаргасан байна.