
Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбогдсон хэд хэдэн УИХ-ын гишүүний нэр холбогдож, хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирал байхдаа эрх мэдлээ ашиглаж, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Д.Дамдинням нарын хамаарал бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгон, 33 тэрбум төгрөгийн зээл олгосон гэдэг. УИХ-ын гишүүн Х.Амартүвшин АТГ-д шалгуулах хүсэлтээ өгөөд байсан. Тэгвэл прокуророос УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг яллагдагчаар татах тогтоол үйлджээ. Удахгүй яллах тогтоолыг танилцуулна гэв.