
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 23-ны бямба гарагт Сонгино-Хайрхан дүүргийн 30 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан “Монгол бөхийн өргөө”-д болж өндөрлөлөө.
Барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын харцага Б.Орхонбаяр түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага О.Хангай үзүүрлэлээ.