
Монгол Улсад түр болон байнгын оршин сууж буй ОХУ-ын болон бусад орны иргэд ОХУ (ЗХУ)-д их, дээд сургууль дүүргэсэн монгол түмэнтэй хамтран Орост өрнөж буй “МыВместе” (Бид хамтдаа) аянд нэгджээ.
Тэгвэл Монголоос тус бүс нутагт хүмүүнлэгийн 8 тонн тусламж илгээхээр бэлтгэжээ.
Хүмүүнлэгийн тусламжид гурил, элсэн чихэр, цай, үр тариа, гоймон, лаазалсан хоол, хувийн ариун цэврийн хэрэглэл, хүүхдийн живх, нүүр гарын алчуур зэрэг орсон байна.