
УИХ дахь намын бүлгүүдийн ээлжит хуралдаантай. Өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлгээр хоёр асуудал хэлэлцсэн. Харин АН-ын бүлэг хуралдаагүй билээ. Харин МАН-ын бүлэг Засгийн газраас өнгөрсөн сард УИХ-д өргөн барьсан, Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хурлаараа хэлэлцсэн билээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед гишүүдийн санал, байрь суурь, ойлголтын зөрүү байсан. Иймд бүлэг завсарлага авч дахин хэлэлцсэн билээ. Тэгвэл дээрх намын бүлгүүд өнөөдөр ямар асуудлаар хэлэлцэж шийдвэрлэснийг эргэн мэдээллэх болно.