
С.Эрдэнэ Ардчилсан намыг төлөөлөх эрхгүй аж. Хамгийн сүүлд Ардчилсан намын даргаар Ц.Туваан бүртгэгдсэн байна.
2021 он гармагц УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнгээс үүдэн, намын дүрмийнхээ дагуу огцорч УИХ-ын гишүүн Ц.Туваанд тамгаа хүлээлгэн өгсөн С.Эрдэнэ гэнэт л буцаж АН-ын даргаар ажиллаж эхэллээ хэмээн зарласан билээ. Улмаар С.Эрдэнэ нь Ц.Туваантай зөрчилдөн өөрийгөө АН-ын дарга хэвээр гэж үзэн АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга, нарийн бичгийн дарга гэх албан тушаалд дур мэдэн өөрийнхөө хүмүүсийг томилж, Хэрэг эрхлэх газар хүртэл дахиг байгуулаад байсан юм.
Харин Улсын Дээд шүүх АН-ын бүртгэлийн тухай мэдээллээ шинэчилсэн байна. Уг бүртгэлээс үзэхэд С.Эрдэнэ намын даргаас огцорсон. Одоогоор АН албан ёсны даргагүй байгаа нь тодорхой байгаа юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн т...
tentsver.mn | 2025-05-02












Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 ко...
tentsver.mn | 2025-04-29

















