
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр "Цэц энэ сарын 27-нд сонгуулийн пропорциональ тогтолцоо нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн 2016 оны шийдвэрээ эргэн харж, хүчингүй болголоо. Уг нь Үндсэн хуульд "Цэцийн шийдвэр эцсийнх байна" гэсэн заалт бий. Цэцийн дээр тэнгэр л бий гж ярьдаг.
Гэтэл энэ цаг мөчөөс эхлээд Цэцийн шийдвэр эцсийнх байхаа болилоо. Цэц өөрөө Үндсэн хуулиа зөрчлөө.
Цэц хууль бус шийдвэр гаргаснаар ард түмний төлөөлөл биш, намын төлөөлөл төрийн эрхийг барихаар болж байна. Засгийн бүх эрх ард түмний гарт гэдэг бол энэ цаг мөчөөс эхлээд намын гарт шилжих үүд хаалгыг Цэц нээлээ. Ийм шийдвэр гаргасан Цэцийн есөн гишүүнийг эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгч, УИХ, Дээд шүүхэд хүргүүлж байна" гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл...
tentsver.mn | 14 цагийн өмнө

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөл...
tentsver.mn | 14 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүү...
tentsver.mn | 14 цагийн өмнө



























