
Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2022.08.17/ Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг ажлын биелэлт хангалтгүй буюу Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг удаашруулсан гэх шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан.
Шалтгаан нь 2021 оны 10-р сард Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын малчид тус УСЦ-ыг бариулахыг эсэргүүцэн төв талбайд жагсаж байв. Нөгөөтэйгүүр Эрдэнэбүрэн сумын Засаг дарга БНХАУ-ын холбогдох албан тушаалтан руу захидал бичсэн гэх шуугиан дэгдэж байсан юм. Эдгээр асуудлууд болоод улс төртэй холбоотой ч гэх албан бус эх сурвалж мэдээлж байна.
Өнгөрөгч 2018 онд аймгийн Засаг даргаар томилогдож байсан тэрээр хөрөнгө орлого нь тэр цагаас эхлэн огцом өссөн байх юм.
Ямартай ч АТГ-т гаргаж өгсөн мэдүүлгээс харахад 2017 онд өөрийн орлого 6.9 сая төгрөг байсан бол 2021 онд 12.5 сая төгрөг болжээ.
Гэр бүлийн орлого: 8 сая төгрөг байсан бол, 2021 онд 10 сая
Тээврийн хэрэгсэл: 2017 онд 198 сая байсан бол 2021 онд 532 сая
Мал, аж ахуй: 2017 онд 94.8 сая байсан бол 2021 онд 185 сая
Газар: 2017 онд 10 сая байсан бол 2021 онд 155 сая
Хадгаламж: 2017 онд хадгаламжгүй байсан бол 2021 онд 16 сая
Орон сууц: 2017 онд 75 сая байсан бол 2021 онд 195 сая болтлоо өссөн байна.
Түүний 2017-2021 оны хооронд орлого гэхээсээ илүү хөрөнгө нь илүү өссөн байна. Засаг даргаар томилогдохоосоо өмнө тэрээр аймгийн Боловсрол соёлын газрын даргаар ажиллаж байсан нэгэн.