
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өөрийн цахим хуудсандаа өвөлжилт хүндрэхтэй холбоотойгоор дараах мэдээллийг оруулжээ. Тэрбээр Засгийн газарт импортын өвс, тэжээлийн татварыг тэглэх санал явуулсан байна. Б.Пүрэвдорж “Баруун аймгаар зун гандуу болж мал тэвээрэг муу байна. Өвөлжилт хүндэрч онд орох хэцүүдлээ, малын үнэ алга гэж малчид ярьж байна. Мянгад сумын Цагаан буланд хадланчдаа эргэлээ. Ховдын хадланчид хадлангаа сайн базааж байна. Гэвч богийн борог өвс багатай, хулс шагшуурга голцуу бэлджээ. Иймд малчид өвс тэжээлийн дутагдалд орох тул Засгийн газарт импортын өвс тэжээлийн гааль, НӨАТ-ын татварыг тэглэх санал явууллаа” гэжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Хөх болон уушгины хорт хавдартай өвчтөнүүдэд Швейцарын шинэ...
tentsver.mn | 6 цагийн өмнө









Эдийн засаг
Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 ко...
tentsver.mn | 2025-04-29




















