
Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг өнөөдөр /2022.09.27/ Ханнс-Зайделийн сангийн Зүүн хойд , Төв Азийн хэлтсийн дарга Дебора Тидекс-Жоу болон Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Феликс Гленк нарыг хүлээн авч уулзлаа. ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан нь Монгол Улсын Засгийн газартай 1993 оноос эхлэн өнөөг хүртэл тогтвортой хэрэгжиж байгаа хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын эрх зүйн тогтолцоог бэхжүүлэх, хуулийн төсөл боловсруулахад зөвлөгөө өгөх, түншлэгч байгууллагуудад техникийн туслалцаа үзүүлэх зэрэг чиглэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлж бодит үр дүнд хүрсэнд талархал илэрхийлэв.
Ханнс-Зайделийн сангийн Зүүн хойд болон Төв Азийн хэлтсийн дарга Дебора Тидекс-Жоу Хууль зүй, дотоод хэргийн яамтай итгэл дүүрэн хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа цохон тэмдэглэв. Тус уулзалтын хүрээнд Ханнс-Зайделийн сантай цаашид хамтарч ажиллах чиглэлийг ярилцаж, санал солилцлоо.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Хөх болон уушгины хорт хавдартай өвчтөнүүдэд Швейцарын шинэ...
tentsver.mn | 5 цагийн өмнө









Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 ко...
tentsver.mn | 2025-04-29




















