
УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанкнаас 2022.09.27-ны өдөр ирүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн " Цар тахал, дайнтай холбоотой хүнд жил болж байна. Үйлдвэрлэгч биш Монгол Улсад хүнд тусаж байна. Цаашид Монгол Улсын зээлжих зэрэглэлийн асуудал ч хөндөгдөхийг үгүйсгэхгүй. Нөхцөл байдал хүнд байгааг ойлгож байна. Гэхдээ Монголбанк хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхгүй байна гэж харж байна. Валютын гадагшаа урсгалыг яаж тогтоон барих вэ. Валютынхаа нийлүүлэлтийг яаж нэмэгдүүлэх нь том асуудал. Ирэх онд валютын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр тодохой арга хэмжээ авахгүй л бол эдийн засаг хүндэрнэ. Төлбөрийн чадвар хүндэрнэ. Нефтийн бүтээгдэхүүнийг ам.доллараар авах асуудал байна. Энэ тал дээр ярьж байгаа зүйл байна уу. БНХАУ-тай ам.доллараар өөр валютаар хийх боломж, ярьж байгаа зүйл байна уу. Бид экспортын орлогыг л нэмэгдүүлэх ёстой" гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Хөх болон уушгины хорт хавдартай өвчтөнүүдэд Швейцарын шинэ...
tentsver.mn | 4 цагийн өмнө









Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 ко...
tentsver.mn | 2025-04-29




















