
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны хойд замд 18 цаг 46 минутын орчимд Toyota Landcruiser-200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь замын эсрэг урсгал руу сөрж нийт 7 автомашины мөргөсөн бөгөөд явган хүний замаар явж байсан явган зорчигч “С” /12 настай, эмэгтэй/, “Э”/12 настай, эмэгтэй/ нарыг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэг гарсан.
Тээврийн цагдаагийн албанаас тус автомашиныг жолоодож явсан эмэгтэй М нь жолоодох эрхгүй байсныг мэдээлсэн. Осолд өртөж гэмтэл авсан 12 настай охин ГССҮТ-д эмчлэгдэж байгаа. Тэгвэл осол гаргасан тухайн иргэнийг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэх саналыг прокурорт хүргүүлж байгаа гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өөрийн цахим хуудаснаа мэдээллээд байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа
tentsver.mn | 14 цагийн өмнө






Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 ко...
tentsver.mn | 2025-04-29























