Малдаа яваад сураггүй болсон 61 настай иргэнийг эсэн мэнд олжээ

Admin | 2022-12-05


   Малдаа яваад сураггүй болсон 61 настай иргэнийг эсэн мэнд олжээ.

Тодруулбал, Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн “Хөх-Овооны бууц” гэдэг газар тус сумын харьяат малчин Б нь 12.04-ний өдрийн 18:00 цагийн орчимд малаа хураана гэж мотоциклтой яваад сураггүй болжээ. Мөн өдрийн 23:30 цагт гэрээс нь урд зүгт 1 км орчмоос мотоцикл болон эд зүйлсийг нь олсон тухай дуудлагыг 12.05-ны өдрийн 00:48 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн малчин Б /61 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 12.05-ны өдрийн 01:20 цагаас эхлэн зохион байгуулж мөн өдрийн 09:17 цагт гэрээс нь баруун урд зүгт 3 км-т “Арвижихын гол” гэдэг газар иргэн О-д очсон мэдээллийн дагуу очиж шалган тухайн иргэнийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)