
Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон “Оюутан элсүүлэх журам”-ын дагуу Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулахаар болсон. Энэ оны хоёр дахь Элсэлтийн ерөнхий шалгалтыг арванхоёрдугаар сарын 16-аас 19-ний өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна.
Энэ удаагийн ЭЕШ-д Ерөнхий боловсролын сургуулийг 2022 болон өмнөх онд төгссөн шалгуулагчид орно. Энэ хичээлийн жилд 12 дугаар ангид суралцаж буй суралцагчид орох боломжгүй юм. Учир нь ЭЕШ-д бүрэн дунд боловсролын гэрчилгээ авсан шалгуулагчид орно гэж ЭЕШ-ын журамд заасан байдаг.