Пүрэв гарагт бүх нийтээр амарна

Admin | 2022-12-25


Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны өдөр энэ долоо хоногийн пүрэв гарагт буюу арванхоёрдугаар сарын 29-нд тохиож, бүх нийтээр амарна.

Тодруулбал, Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхэн тэмдэглэлт өдөр билээ. Уг өдрийн 111 жилийн ой энэ онд тохиох юм.

Уг өдрийг 2011 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр” оруулан хуульчилж, орон даяар амрахаар зохицуулсан байдаг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)