Байр орон сууц худалдан авахтай холбоотой залилан эрс нэмэгджээ

Admin | 2022-12-29


 Улсын хэмжээнд 2021 оны дөрөвдүгээр улирлын байдлаар нийт 5400 гаруй залилах гэмт хэрэг бүртгэгджээ. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн тоон мэдээллээс харахад, зөвхөн залилах гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд 2019 онд 13 тэрбум, 2020-2021 онд 67.2 тэрбум төгрөгийн хохирол амсчээ. Харин 2022 оны тоон мэдээ нэгтгэгдэж гараагүй байгаа ч өнгөрсөн жил энэ төрлийн гэмт хэрэг эрс өссөн байна.

Тодруулбал, цахим орчинд байршуулсан зарын дагуу иргэд холбогдоход “Хүн түрээслэх гээд байгаа учраас урьдчилгаа шилжүүлэх хэрэгтэй”, эсвэл "Барьцаа шилжүүл" гэх мэтчилэн шаардлага тавьдаг аж. Түрээсийн байрны олдоц муу, оюутны хичээл сургууль эхлэх гэж байгаатай холбоотойгоор төлбөр өсөхийн зэрэгцээ ийнхүү залилагчид нэмэгдэж байгаа тул сэрэмжтэй байхыг анхааруулжээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)