"Цэцээ гүн" рүү алхалт хийж байсан иргэн нас баржээ

Admin | 2023-01-01


"Цэцээ гүн"-ий оргил руу алхалт хийж байсан хоёр иргэн төөрч, нэг иргэн нь нас барсан байна. Тодруулбал, Төв аймгийн  “Манзуширын хийд” орчим 01.01-ний өдрийн 11:00 цагийн үед иргэн Г, О нар “Богд хан-Уул”-ын оргил “Цэцээ гүн”-ийн чиглэлд алхалт хийгээд буцах замдаа төөрч, иргэн О-ын бие нь өвдөж явж чадахгүй болсон тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газар мөн өдрийн 18:50 цагийн үед ирсэн байна. Тухайн 2 иргэний байршлыг “What3words” аппликэйшинээр тодорхойлсноор Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид тухайн байршилд очиход 2 иргэн байгаагүй тул эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлжээ. Эрэн хайх ажиллагаа үргэлжлэх явцад иргэн Г /37 настай, эрэгтэй/ өөрөө уулнаас эсэн мэнд бууж, “Цэцээ гүн” амралтын газар ирсэн тухай 01.02-ны өдрийн 00:01 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт мэдэгсэн байна. Харин иргэн Э.Одбаяр /37 настай, эрэгтэй/-ын цогцсыг 00:44 цагт “Өгөөмөрийн-Ам” гэдэг газраас олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)