БНХАУ-ын Эрээн хотын хил энэ сарын 8-наас нээгдэнэ

Admin | 2023-01-01


БНХАУ-ын Эрээн хотод халдвар гарсантай холбоотойгоор хааж, Замын-Үүдийн боомтын ачаа тээврийн эргэлт саарч байсан билээ.

Эрээн боомт нэгдүгээр сарын 8-наас нээх тухай ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын албан ёсны цахим хуудас мэдээлсэн. Түүнчлэн Монгол, Хятадын хилийн Эрээн хот боомтоор зорчигчдыг 8-наас нэвтрүүлнэ гэжээ.

Манайд одоогийн байдлаар тодорхой халдвар хамгааллын дэглэм сахих талаар тус улсаас мэдэгдэл ирээгүй байна. Харин ХӨСҮТ-ийн зүгээр ойрын өдрүүдэд ямар халдвар хамгааллын дэглэм баримтлах талаар зарлана гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Хоёр талын бэлтгэл ажил хангагдсан байдлаас шалтгаалж нэгдүгээр сарын 8-наас эхэлж, зорчигчийн, авто замын боомтуудыг нээх шийдвэр гарсан. Эхний ээлжид Бэлтгэл бүрэн хангагдвал Замын-Үүд-Эрээний боомтыг нээхээр болж байна. Бэлтгэл ажил хангагдаагүй тохиолдолд энэ хугацаа сунгагдаад явна.

Дараа нь, Шивээхүрэн, Сэхээ, Ханги-Мандал, Бичигт гэх мэт дарааллаар боомтуудыг нээх бэлтгэл ажлыг хийж байгаа талаар ӨМӨЗО-ны төлөөллүүд илэрхийллээ. Агаарын тээврийн боомтуудыг дурдсан хугацаанаас эхэлж нээхээр төлөвлөж байгааг БНХАУ-ын талаас мэдээлсэн" гэж мэдэгдээд байсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)