Солонгост амьдардаг монголчууд нэгнийхээ аминд хүрчээ

Admin | 2023-01-01


Монголчууд шинэ жилийн баярын дараа нэгнийхээ аминд хүрсэн хэрэг Өмнөд Солонгост гарсан байна. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад тус улсын цагдаагийн байгууллага шалгаж байгаа, албан мэдээлэл ирээгүй байна гэв.

Тодруулбал, Кёнги мужийн Почон хотод монгол залуугийн амийг хөнөөсөн хэргээр 50 гаруй насны монгол залууг баривчилж, цагдаад шалгагдаж байгаа аж.

Кёнги аймгийн Почон цагдаагийн хэлтсийн мэдээлснээр энэ сарын 1-ний үүрээр А нь Б-н байрлах байранд орж ирэн унтаж байхад нь хутгалан амийг нь хөнөөсөн хэрэг гарсан байна.

А, Б нар анх солонгост амьдарч буй монголчуудад зориулсан шинэ жилийн үдэшлэгийн үеэр буюу 12 дугаар сарын 31-нд танилцсан байна. Тухайн өдөр А, Б нар хоорондоо маргалдсаны улмаас нэгнээ хутгалсан гэж сэжиглэж тус улсын цагдаагийн байгууллагаас мэдээлжээ. Одоогоор сэжигтнээс мэдүүлэг авч байгаа бөгөөд баривчлах шийдвэр гараагүй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)