
Энэ оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс Замын-Үүд, Эрээн автозамын боомтоор зорчигч болон тээврийн хэрэгсэл нэвтрүүлнэ.
Эхний үед өдөрт 300 зорчигчдыг автобусаар ихэвчлэн хилээр нэвтрүүлнэ. Хилээр нэвтрүүлэх иргэдийн тоог 500, 1000 гэх мэтээр нэмэгдүүлээд явах аж.
Зорчигч Хятадын гаалийн аппликэйшныг урьдчилан бөглөсөн байх ба 48 цагийн дотор ПСР шинжилгээний хариу сөрөг байхыг шаардаж байгаа юм.