
Цагдаагийн байгууллагад энэ оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт "Хойлог шувуу тээвэрлэж явж байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага, мэдээллийн дагуу Баян-Өлгий аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгахад тус аймагт оршин суух хаягтай 35 настай Ж гэгч нь ховор амьтны жагсаалтад орсон 1 тооны хойлог шувууг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Сэрэмжлүүлэг: Иргэн та хууль бусаар ан агнахгүй, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалахгүй, худалдахгүй худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг анхааруулж байна.