
Энэ сарын 7-8 шилжих шөнө Ховд аймгийн Мянгад суманд 53 настай Ц хоёр сартай зээ охиноо малын тэжээлээр дарж, амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн мэргэжилтнээс тодруулсан юм. Тэрбээр “Малын тэжээл унаж, хүүхдийн амийг хөнөөсөн үү, санаатайгаар хөнөөсөн үү гэдгийг шалгаж байгаа” гэсэн юм.
Дашрамд дурдахад, хоёр сартай охины ээжийг Говь-Алтай аймаг руу явсан хойгуур нь охиныг нь хөнөөжээ.
Одоогоор хэргийг аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд сэжигтэнг цагдан хорьжээ.