
Хөгжлийн банкны зээлтэй холбоотой УИХ-ын Хянан шалгах түр хорооны сонсгол эхэллээ. Тус сонсголд 160 гаруй хүнийг гэрчээр дуудсан билээ. Яг одоо Хөгжлийн банкнаас 33 тэрбум зээл аваад төлөөгүй “Бэрэн групп”-ын удирдлагууд оролцож байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд “Энэ сонсголд тухайн зээлийг олгоход яг Засгийн эрх барьж байсан хүмүүс яагаад ирээгүй байна вэ. Үе үеийн Ерөнхийлөгч асан, ерөнхий сайд асан, гишүүдийг гэрчээр дуудсан шүү дээ” гэв.