
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэн Н нэгдүгээр 21-ний өдрийн 16:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги нэгдүгээр 23-ны өдрийн 11:01 цагт дуудлагыг хүлээн авсан. Аймгийн Онцгой байдлын газрын тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид, Даланжаргалан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Н / 47 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ -ийг 11:37 цагаас 18:41 цаг хүртэл тус багийн Олон-Овоо, Зөрлөг, Улаан хоршоот, Элдэв-ийн нүүрсний уурхай гэдэг газруудаар 15 км-ын тойрогт, 169 км газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Мөн нэгдүгээр 24-ний өдөр Эрчим багийн Хавтгай, Хөшигтийн-Овоо гэдэг газаруудад 15 км-ын тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:50 цагт түр зогсоожээ. Эрэлийг нэгдүгээр 25-ны өдрийн 10:00 цагт дахин эхлүүлэхээр болсон байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13

















Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө

Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө

