
Хөвсгөл аймгийн Мөрөн сум “Дэлгэрмөрөн” голын мөсөн дээгүүр иргэн Д явган зорчиж яваад голын мөс цөмөрч орсон дуудлага бүртгэгджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж, иргэн Д /59 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан “Дэлгэрмөрөн” голын 1.7 метрийн гүнтэй уснаас гарган анхны тусламж үзүүлэн, ар гэрийнхэнд нь эсэн мэнд хүлээлгэн өглөө.