“Парис 2024” олимпын бамбарын буухий эхэллээ

Admin | 2024-04-17


  “Парис 2024” олимпын бамбарын галыг өчигдөр олимпын өлгий нутаг Грекийн Олимпиадаа бадамлаж, Парис хүртэлх аялалдаа гарсан байна. Францын нийслэл Парис хотноо ирэх долдугаар сарын 26-ны өдөр олимпын бамбар бадамлаж, дэлхий дахины эв нэгдлийн илэрхийлэл зуны XXXIII олимпын наадам хөшгөө нээх билээ. "Парис 2024" олимпын бамбар нь 10 гаруй хоног Грекийн газар нутгаар аялсны дараа дарвуулт хөлөг онгоцоор газар дундын тэнгисийг туулан тавдугаар сарын 8-ны өдөр Францын Марсель хотноо очих хуваарьтай байна. Олимпын наадам эхлэхэд 100 хоног үлдээд байгаа билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)